Бидний тухай

Мийтхаем ХХК нь 2004 онд БНСУ-н 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Манай компани нь гахайн махны боловсруулалтын чиглэлээр Монголдоо анхдагч компаниудын нэг бөгөөд, ОХУ болон Европын холбооны улсуудтай анхлан мах импортлох худалдааны гэрээг амжилттай байгуулж Монголын зах зээлд борлуулах үүд хаалгыг нээн ажиллаж байна. Бид БНСУ-н технологийн дагуу гахай, үхрийн махыг бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг ба өөрийн ажилчид боловсон хүчнийг Солонгос улсад сурган, 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. 2012 онд үйлдвэрлэлээ өргөжүүлэн БНСУ-н тоног төхөөрөмжийг суурилуулан скин савалгааны цехийг ашиглалтанд оруулсан мөн 2022 оноос шинээр Мах боловсруулах үйлдвэр болон хөргөлттэй иж бүрэн агуулахыг ашиглалтад оруулснаар, ажиллах хүчийг 10%-р нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадалыг 25%-р нэмэгдүүлэн ажиллаж байна.

Манай компани нь 60 орчим хүнийг ажлын байраар хангаж ажиллуулж байгаа ба ОХУ-с нойтон гулууз махыг импортлож, боловсруулан ангилж, савалгааны 20 гаруй төрөл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, нийтийн хоолны газрууд, катеринг үйлчилгээний байгууллагууд, томоохон худалдааны төв захууд зэрэг 400 гаруй байгууллагад нийлүүлэн ажиллаж байна.

2016 оноос Борлуулалт түгээлтийг хариуцсан ПРАЙМ ВАН ХХК-г байгуулан хэрэглэгч та бүхэнд хүнсний эрүүл ахуйн чанарыг хангасан, Эко бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нийлүүлж, хүргэхээр шамдан ажиллаж байна

Эрхэм зорилго: Бид орчин үеийн техник технологи, боловсон хүчний ур чадвар, Хүсэл тэмүүлэлтэй хамт олон, хэрэглэгчээ дээдэлсэн, Салбартаа тэргүүлэгч байх болно.
Үнэт зүйл: Эрүүл хүнс=Эрүүл хүн
Аюулгүй ажиллагаа
Уриа: Бүхнээс хурдан Бүгдээс шуурхай